
Дэлхий 13 төрлийн хөдөлгөөнд нэгэн зэрэг оролцож байдаг. Эдгээрээс хамгийн ил нь нарыг ба тэнхлэгээ тойрох хөдөлгөөнүүд юм. Нарыг тойрох хөдөлгөөнөөс жил, тэнхлэгээ тойрох хөдөлгөөнөөс хоног гэсэн ойлголтууд бий болсон.
Эдгээр нь жигд бус хөдөлгөөнүүд юм. Нарыг тойрох хөдөлгөөн эллипс таяг тойрогтой ба наранд ойртох үед дэлхийн хурд ихэсч, холдоход багасч байдаг. Дэлхийн наранд хамгийн их ойртох цэгийг перигелий гэх ба энэ нь 147 сая км, нарнаас хамгийн холдох цэгийг апогелий гэх ба энэ нь 152 сая км хэмжээтэй байна. Нарыг тойрох дэлхийн хөдөлгөөний дундаж хурд бууны сумнаас 36 дахин их байдаг. Дэлхийн тэнхлэгээ тойрох эргэлдэх хөдөлгөөний явцад түүний тэнхлэгийн чиглэл аажим өөрчлөгдөнө. Энэ хөдөлгөөн удаан хугацаанд хийгдэх ба прецесс гэж нэрлэгдэнэ. Прецессийн дүнд дэлхийн тэнхлэг 26 000 жилийн хугацаанд нэг давтагдах конус хэлбэрийн хөдөлгөөнийг хийх ба энэ нь дэлхийн гурав дахь хөдөлгөөн болно. Прецессээс болж дэлхийн эргэлтийн тэнхлэгийн чиглэлтэй давхцах туйлын одод өөрчлөгдөж байдаг. Манай тооллын өмнөх 2700 он хүртэл туйлын одны үүргийг Тэнгэрийн газарчийн (Дракон-Drago) тод од гүйцэтгэж байсан. Алтан гадас од хойт туйлын одны үүргийг 3500 он хүртэл гүйцэтгэх бөгөөд 10 000 онд энэ үүргийг Тэнгэрийн олмын ордын (Лебедь-Caynus) Денеб гэдэг од, 13600 онд хойт бүсийн хамгийн тод од болох Вега гүйцэтгэх болно.
Сарны татах хүчний улмаас дэлхийн эргэлтийн тэнхлэг прецессээс гадна нутаци гэгдэх харьцангуй бага улиралтай (18,6 жилийн) эргэлдэх хэлбэлзэх давхар хөдөлгөөнүүдийг хийдэг. Леонард Эйлер нутацийн хэлбэлзлийн улирлыг бодох оролдлогыг 1755 онд анх хийсэн. Америкийн одон оронч Сет Карло Чандлер олон жил судалгаа хийж нутацийн хэлбэлзэл хоёр байгуулагчтайг тогтоон, нутацийн хэлбэлзлийн давтамж, улирлыг бодож гаргасан. Чендлерийн хэлбэлзлийн далайц тогтмол бус түүний фаз огцом өөрчлөгдөж байдаг. Фазын огцом өөрчлөлт 60-70 жилд нэг болдог нь дэлхийн цаг уур, далайн ёроолын даралтын өөрчлөлтөд маш ихээр нөлөөлдөг. Үүнтэй холбоотой цаг уурын өөрчлөлтийн 60 жилийн цикл үүссэн байдаг. Чендлерийн хэлбэлзлийн фазын бага өөрчлөлт олон болдог нь хүчтэй газар хөдлөлт, Эль-Ниньо, ган, зуд болох дохиолол болдог байна. Нарны нэг жилд явах зам тэнгэрийн мандалд ямар байхыг дэлхийгээс харуулсан муруйг эклиптик гэж нэрлэдэг. Эклиптикийг даган байрласан одны ордыг зодиакын ордууд гэдэг. Энэ ордуудад Хонь (Овен), Үхэр (Телец), Ихэр (Близнецы), Мэлхий (Рак), Арслан (Лев), Охин (Дева), Жинлүүр (Весы), Хилэнц (Скорпион), Нум (Стрелец), Матар (Козерог), Бумба (Володей), Загас (Рыбы)-ны ордууд багтдаг. Эклиптик нь хавар намрын тэнцлийн цэгүүдэд тэнгэрийн хаяатай огтлолцдог.
Дэлхийн эргэлтийн тэнхлэг хойд бөмбөрцөгт Алтан гадасыг чиглэсэн байдаг. Дэлхийн эргэлтийн тэнхлэг нь эклиптиктэй 23ө27г өнцөг үүсгэн хазайсан байдаг. Энэ хазайлт нь дэлхийн бөмбөрцөгт дөрвөн улирал үүсэх шалтгаан болдог. Хойд бөмбөрцөгт өвлийн 12-р дугаар cap болоход нар ба дэлхийг холбосон радиус вектор Ихэрийн орд руу чиглэж, дэлхийгээс нар Нумын ордод харагдаж байдаг. Дэлхийн бөмбөрцгийн хойт туйлд нарны гэрэл огт тусахгүй үргэлжилсэн шөнө болох ба өмнөт туйлд нар жаргахгүй үргэлжийн зун болж байна. Нарыг тойрох хөдөлгөөний явцад дэлхийн тэнхлэгээ тойрох хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөхгүй. Хойд туйлын шөнө, өмнөт туйлын зуны хамаарах орон нутгийн хэмжээ багассаар 3-р сарын 21-нд дэлхийн эргэлтийн тэнхлэг нарны чиглэлд пердендикуляр болдог. Энэ өдөр дэлхийн аль ч цэгт өдөр шөнө тэнцэх ба түүнийг хаврын тэнцэл гэж нэрлэдэг. Энэ өдөр нар Загасны ордод, дэлхий Охины ордод байна. Харин одоогоос 2000 орчим жилийн өмнө хаврын тэнцлийн өдөр нар Хонины ордод байрлаж байжээ. Хойд бөмбөрцөгт зун болж 6-р дугаар сарын 22-нд зуны туйлын өдөр болно. Энэ өдөр нар жаргах ба мандах цэгүүд, өдөр дундын хөөрөлтийн өндөр хэдэн өдрийн турш өөрчлөгдөхгүй нэг л байрлалд байдаг. Энэ өдрүүдэд нарны хамгийн өндөр хөөрөлт ажиглагдаж байх газар зүйн өргөргүүдийг тропик гэж нэрлэдэг.
Нар энэ өдрүүдээс хойш тропикоос буцна. Хойт бөмбөрцгийн тропикийг Мэлхий, өмнөт бөмбөрцгийн тропикийг Матар гэж нэрлэдэг. 9-р сарын 22 ба 23-нд дэлхийн эргэлтийн тэнхлэг наранд перпендикуляр болж намрын өдөр шөнийн тэнцэл болно. Хуанлийн тоолол хаврын өдөр шөнийн тоолол 3-р сарын 21 таарч байхаар хийгдсэн байдаг. Энэ нь хаврын өдөр шөнийн тэнцлийн цэг хэзээнээс Хонины ордод байрлаж байсан, Мэлхий ба Матарын тропикууд өөрийн нэрийг хэрхэн олж авсныг тодотгох боломж өгнө. Хаврын өдөр шөнийн тэнцлийн цэг дэлхийн прецессийн дүнд аажмаар зодиакын ордуудыг дамжин шилжих ба одоо энэ цэг Загасны ордод байрлаж байна. Хаврын өдөр шөнийн тэнцлийн хуучин ба шинэ байрлалын хооронд 32 хоногийн зөрүү байгаа ба энэ нь өнгөрсөн 2280 жилээс үүссэн зөрүү юм. Загасны ордын дараа энэ цэг Бумбын ордод шилжих ба энэ нь 2600 онд болох үйл явдал юм.
Хаврын өдөр шөнийн тэнцлийн цэгийг Бумбын ордод шилжихэд глобаль чанартай гамшиг, дэлхийн мөхөл болно гэсэн олон төрлийн таамаглал яриа байдаг. Түүнчлэн хөх туяат Монголын шинэ эрин эхэлнэ гэж ярих явдал байдаг. Монголчуудын тухай яриаг тэнгэртэй бус газар шороо, ашигт малтмалтай тэр тусмаа урантай холбож яримаар санагддаг. Уран бол байгаль дахь хамгийн хүнд элемент бөгөөд Менделеевийн үелэх системд 92-р байрыг эзэлж байдаг. Тэрээр цацраг идэвхт чанартай. Байгальд 238,235 ба 233 гэсэн масс тоо бүхий ураны изотопууд оршдог. Эдгээрээс 238 нь хамгийн их байдаг. Ураны хүдэр бүхий газрын цацраг идэвхт чанар байгалийн ердийн цацрагийн фоноос 10-20 дахин их байдаг. Байгалийн ураны хувьд 238 ба 235 изотопуудын атомууын тооны харьцаа 127:1 гэсэн тогтмол байдаг.
1972 онд ӨАБНУ-аас Францад ирсэн байгалийн ураны хүдэрт энэ харьцаа алдагдаж 235 изотопын хэмжээ 0.003 хувь бага байсныг тогтоожээ. Үүний шалтгааныг судалсны дүнд дээрх хүдэр Окло нэртэй ордоос олборлогдсоныг илрүүлжээ. Нарийн тооцооны дүнд Оклогийн хүдрийн ордод байгалийн гаралтай цөмийн тогоо (реактор) ажиллаж 235 изотопын хэмжээ багассан болохыг олжээ. Байгалийн гаралтай цөмийн тогооны орчимд цацрагийн хэмжээ эрс ихэссэн нь хүрээлэн байгаа орчинд ихээр нөлөөлсөн. Хамгийн гол нь тэр орчмын мичин сүрэгт шинэ төрлийн мутац бий болгон хойд хоёр хөл дээрээ босдог болгосон байна. Ингэж бий болсон анхны хүний өвөг дээдэс Төв Африк рүү нүүдэлсэн гэдэг...
12-13-р зууны үед Дорнот Монголын ураны ордуудын орчимд байгалийн гаралтай цөмийн тогоонууд ажиллаж байсан байж болох ба тэдгээрээс үүссэн цацрагийн нэмэлт энерги Чингэсийн Монголыг цэнэглэж, тэд пассионорын ийм нэмэлт энергийг дэлхий дахинд түгээх түүхэн үүргээ XIII, XIҮ зуунд гүйцэтгэж дэлхийгээр нэг тарж одсон болов уу гэж таамаглах үндэслэл байгаа юм.