huuhed

2011-04-23

зөвлөмж

Ангилал: зөвөлгөө

Хүнээр хүн хийдэг монгол ухаан

Үйл ажиллагааны хэрэгсэл буюу хэрэглүүр гэдэг ухагдахууныг гүн ухаанчид нэлээд

судалж тодорхой ойлголт бий болгожээ.Тэдний үзэж байгаагаар алив зүйл анхнаасаа хэрэгсэл байдаггүй бөгөөд тодорхой зорилготой харьцуулахад л сая хэрэгсэл болдог байна.

Тухайлбал хэрэгсэл гэдэг нь аливаа зүйлийн тодорхой зорилгод хүрэхийн тулд явуулж буй үйл ажиллагаанд ашиглагдах чадвар юм.Үүнд үндэслэн хүмүүжлийн хэрэгсэл гэдэг ухагдахууныг хийх ерөнхий зорилгод ( Өв тэгш хөгжил ) үйлчлэн ашиглагддаг материаллаг болон оюун санааны үнэт зүйлс, тодорхой хэлбэрээр зохион байгуулагдсан үйл ажиллагааны хэрэглүүрт амьдрал бүхэлдээ багтаж байна. Өөрөөр хэлбэл хүний хөгжил хүмүүжилд нөлөөлдөггүй юм гэж байхгүй бөгөөд түүхч н.Амарын хэлснээр ..Амьдралын сайн нь ч миний багш .муу нь ч миний багш мөн .. юм. Гэхдээ сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны хэрэглүүр нь нэг талаас үйл ажиллагааны зарчим. нөгөө талаас яаж ашиглав гэдэг аргаар тодорхойлогдох учиртай.Энэ санаанд тулгуурлан манай ардын хүнээр хүн хийх ухааны хэрэглүүр болох зүйлсийг :

1.Амьдрал .үйл ажиллагаагаар илрэх

2.Ардын билэг үг хэлээр илрэх зүйлс гэж 2 үндсэн хэсэгт хуваан үзэж болмоор санагдана.Гэхдээ энэ нь үйл ажиллагаанд орохдоо тус тусдаа биш ямагт хам үйлчлэх учир бие биеэс нь тасдан салгаж байгаа хэрэг огт биш юм.

Амьдрал үйл ажиллагаагаар илрэх хэлбэрийн сурган хүмүүжүүлэх хэрэглүүр гэдэгт хүн ардын зан заншил .амьдралын туршлага . ажил хөдөлмөр .тоглоом наадам .материаллаг соёлын өв зэрэг зүйлийг . ардын билэг. үг хэлээр илэрхийлэгдэх гэдэгт нь : аман болоод бичгийн зохиол бүтээл .хэл аялгуу .оюуны соёлын өв санг бүхэлд нь багтаан үзэж байна.

Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа монголын ард түмний олон үеийн турш хэрэглэж ирсэн өв уламжлалын зүйлийг ерөнхийд нь

1.Монгол ардын аман зохиол .

2.Түмэн он даган журамласаар дадсан бичмэл бус хууль ардын зан заншлын зүйлс

3.Төрөлх монгол хэл

4.Тоглоом наадгайн зүйлс

5.гэрийн сургуулийн их туршлага

6.Бичмэл зохиол бүтээлүүд гэж тодорхойлсон байх бөгөөд судлан шинжлэгч мэргэд эдгээрийн талаар тайлбарласан нь цөөнгүй билээ.

Ер нь бие хүний бүх талын хөгжлийг ямагт хамт авч үзэн .бие хүн төлөвших үйл явцыг бүхэл бүтэн цогц гэж ойлгодог нь манай ардын хүмүүжүүлэх зүйн нэг том ололт билээ.Олон

мянган жилийн туршлагадаа үндэслэн хүнд бүх талаас нь нөлөөлхийн хамт тухайлсан

зорилго,чиглэл агуулан ялгавартай хандаж болох тийм баялаг хэрэгсэл бий болгосон нь ардын үлгэр тууль, оньсого таавар, зүйр цэцэн үг, дуу шүлэг болно.

Тухайлбал хүүхдүүд хоорондоо оньсого таалцах дуртай байхад залуус дуу дуулж, настанууд цэцэн үгээр ухаан заадаг .Гэтэл хүүхдүүд бие биедээ цэцэн үг хаялцаж . Настангууд ид шидийн үлгэр хүүрнэлдэх нь ховор .Энэ бол насны онцлогоос болж ардын сурган хүмүүжүүлэх эдгээр хэрэгслийн аль нэг нь илүү оновчтой үйлчилдэгийг тодруулж буй хэрэг болохоос бие хүний төлөвшилд бүх талаас нь нөлөөлдөгийг үгүйсгэж байгаа хэрэг биш билээ.Зохион байгуулалтын ийм иж бүрэн шинжтэй хэлбэр нь зан үйл , уламжлалт ёсны зүйлээр төлөв илэрч байна. Үүнд хөдөлмөрийн уламжлалт баяр,б наадмаас аваад мэндлэх хүндлэх , тоглож наадах ёс хүртэл хамрагдана.Оньсого бол ардын билэг, үг хэлээр илэрхийлэгдэх бүлэгт багтах бөгөөд хүний оюуны үйлдэл, сэтгэхүйн хурдыг хөгжүүлэх зорилго бүхий ардын сурган хүмүүжүүлэх зүйн чухал нэгэн хэрэглүүр билээ.Энэ хэрэглүүрийг ашиглахдаа өөрөөр нь бодож сэтгүүлэхдээ (хөдөлмөрлүүлэх) тэгэхдээ тал болон таалцах ( хамт олонч байх ) хэрэв тааж чадахгүй бол арай хөнгөн оньсого таалгах тааж эс чадвал худалдаж ичээх зэргээр хүнээр хүн хийх ажлын дээр өгүүлсэн ерөнхий зарчмыг баримталдаг нь ийнхүү харагдаж байжээ.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

huuhed

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 9 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax