Ардын сурган хүмүүжүүлэх зүй аман зохиолын холбоо Хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэх шаардлага хүн төрөлхтөнтэй нэгэн зэрэг үүссэн болохоор сурган хүмүүжүүлэх зүй нь хамгийн эртний ухаан юм. Иймд сургалт хүмүүжлийн ажлыг эрхэлсэн байгууллага хүмүүс бий болохоос өмнө ч ард түмэн үр хүүхдэдээ мэдлэг, хүмүүжил олгох арга барилын баялаг уламжлалыг бий болгосон нь өнөө үед ч үнэ цэнэтэй хэвээр байна. Монголын ард түмэн дэлхийн бусад улс түмний нэг адил хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх талаар эрт дээр үеэс уламжлагдан улам бүр шинэчлэгдэн засварлагдаж утга төгс боловср онгуй болон хөгжиж ирсэн асар их өв уламжлалтай.
|